УИХ-ын дарга Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

УИХ-ын дарга Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт ажиллана

УИХ-ын дарга Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэхүү тогтоолд таван зорилтот арга хэмжээний хүрээнд 114 хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан.

Энэхүү тогтоол хэрэгжсэнээр ойрын хугацаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнс экспортлогч улс болох эрх зүйн шинэчлэл хийх, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэх логистикийн сүлжээг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирал хангах, хүлэмжийн цогцолбор байгуулах, ойрын таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс нутаг болгох, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг үе шаттай бэлтгэх гэсэн зорилготой юм юм.

Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд 09 дүгээр сарын 23-25–ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Далайд гарцгүй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов
Далайд гарцгүй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ