Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн нутаг дахь “Цогтжавлан-2” хүнсний дэлгүүрийн автомашины зогсоолд бага насны хүүхэд суудлын автомашин дотор түгжигдсэн тухай дуудлагыг 9-р сарын 22-ны 09:35 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Н-ын Кроун суудлын автомашин дотор 1 ой 3 сартай эрэгтэй хүүхэд түгжигдсэн байв. Аврагчид 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгож хүүхдийг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.