Цаг уурын байгууллагаас аравдугаар сарын төлөвийг гаргажээ.
Аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй гарсан байна.
Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамлын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд 10 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна.
Төвийн аймгуудын нутгаар. Сэлэнгэ, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 2-3-ны үед ихэнх нутгаар хүйтэрч ОЖД–аас 1–2°С–ээр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12–14 м/с, зарим үед түр зуур 18–24 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурна шуурна.
Зүүн аймгуудын нутгаар. Хэнтий, Дорнодын нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Хэнтийн хойд хагасаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ын орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч шороон шуурга шуурна.
ТАЙЛБАР:
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Эх сурвалж: ЦУОШГ