ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр үгийн буруу сонголт хийж “улны айлууд” хэмээсэндээ уучлал хүсэж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өчигдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” хэмээн болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. ХНХЯ гурван том шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр, халамжаас-хөдөлмөрт шилжих шинэчлэлтийг хийхээр хичээн ажиллаж байгаа юм.
Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Ийм үед залуусаа хэрхэн ажил, хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж байна.
Өчигдөр жишээ болгон ярьсанчлан 1500 хүнийг үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжлийг тухайн хүн эзэмшвэл сардаа сая төгрөг ба түүнээс дээш орлого олох вэ гэдэгт чиглэсэн бодлого юм.
Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсад “bottom” хэмээн ашигладаг нэр юм. Үүнийг манай мэргэжилтнүүд “улны” хэмээн ашигладаг гэж тайлбарласан. Энэ үгээр олон хүнийг гомдоож, үгийн сонголтын алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
Залууст орон байр, автомашин зээлээр аваад түүнийгээ төлөх боломжтой болгох боломжийг бий болгохоор ажиллаж байна” гэлээ.