Оны эхний 10 сард эрдэс бүтээгдэхүүний экспорт 8.5 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 85.1 хувийг бүрдүүллээ. Энэ хугацаанд Монгол Улс 23.1 сая тонн чулуун нүүрс экспортолж, экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өсжээ. 2020 болон 2019 оныхтой харьцуулахад бууралттай байна.
Тайлант хугацаанд 5.1 тэрбум ам.долларын нүүрс экспортолжээ. Энэ онд нүүрсний үнэ өндөр байсантай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад орлого нэлээд өсөлттэй байгаа аж. Хэдий тийм боловч Засгийн газраас урьдчилгаа төлбөртэй нүүрсний гэрээг шүүмжилж, нүүрсийг бэлэн мөнгөөр худалдахыг чухалчлах болсон юм. Экспортын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нүүрсний гэрээнүүдийг ил болгож, олборлолтоос экспорт хүртэлх бүх шат дамжлагыг бүртгэлжүүлнэ гэж мэдээлээд байна.
Үүнээс гадна зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.2 сая тонн болж, төлөвлөсөн хэмжээнд хүрчээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс дээд тал нь 1.2 сая тонн нүүрс экспортолж байсан юм.
Харин ирэх онд “Оюу Толгой”-ийн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр зэсийн баяжмалын биет хэмжээг нэмэгдүүлж, 1.4 сая тонныг экспортолно гэж тооцоолоод байна.