Мэдээний хуудас
 
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Цагаан ордонд хуримаа хийжээ

зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Наоми Байден өчигдөр буюу Бямба гарагт сүйт залуу Питер Нилтэй Цагаан ордонд хуримлажээ.

Энэ нь 200 гаруй жилийн түүхтэй Цагаан ордонд болсон 19 дэх хурим юм байна.

Өмнөх 18 хуримын ес нь ерөнхийлөгчийн охидын хурим байжээ. 19 дүгээр зуунд ерөнхийлөгч Гровер Кливлэнд энд хуримаа хийсэн нь Цагаан ордны түүхэнд цорын ганц тохиолдол болж бичигдсэн байдаг.

Харин ерөнхийлөгчийн ач охин хуримаа хийсэн анхны тохиолдол нь өчигдөр болжээ.

28 настай Наоми Байден нь Вашингтонд хуульчаар ажилладаг. Түүний эцэг нь ерөнхийлөгчийн хоёр дахь хүү Хантер Байден, эх нь түүний анхны эхнэр Кэтлин Буле юм байна.

Сүйт залуу Питер Нил нь 25 настай, саяхан Пенсильванийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. Тэд найз нарынхаа зуучлалаар дөрвөн жилийн өмнө Нью-Йорк хотод танилцаж байсан гэнэ.

Нил 2021 оны есдүгээр сард Виоминг мужийн Жэксон Хоул дахь төрсөн гэрийнхээ ойролцоо Наомид гэрлэх санал тавьж байжээ.

Цагаан ордны өмнөд жигүүрийн задгай талбайд болсон хуримын ёслолын дараа зочдод үдийн зоог барьж, орой нь хүлээн авалт зохион байгуулагдсан байна.

Хуримын ёслолын зардлыг ерөнхийлөгчийн гэр бүл гаргасныг Цагаан ордон мэдээлжээ.

Хуримлагч хосын хүсэлтээр арга хэмжээг хаалттай зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхнийг нэвтрүүлээгүй байна.

Өмнө нь Цагаан ордонд болж байсан ихэнх хурим бас олон нийтэд хаалттай зохион байгуулагдаж байжээ.

Энэ амралтын өдрүүдэд Цагаан ордон хөл хөдөлгөөн ихтэй байх гэнэ. Өнөөдөр буюу Ням гарагт ерөнхийлөгч Жо Байдены нас сүүдэр 80 хүрэх бөгөөд Цагаан ордонд тэргүүн хатагтай баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулж, үр хүүхдүүд нь цуглахаар болжээ.

Эх сурвалж: Associted Press

Д.Очгэрэл: Охины очсон гэх газарт хүрч, авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа
Д.Очгэрэл: Охины очсон гэх газарт хүрч, авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа
 
ИРЭХ ОНООС ХОСУУД ДНХ ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙЖ ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛДАГ БОЛНО
ИРЭХ ОНООС ХОСУУД ДНХ ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙЖ ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛДАГ БОЛНО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!