Монгол Улс, Израил улс хооронд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байдаг.
Гэсэн хэдий ч манай улсын иргэд богино хугацааны аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих, хугацаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, аяллын зорилго болон санхүүгийн баталгаагүй зэргээс шалтгаалан тус улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээс буцаагдах тохиолдол гарсаар байна.
Иймд, Израил улс руу богино хугацаатай зорчиж буй иргэд санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх, зочид буудлын захиалгыг баталгаажуулах, аяллын зорилго, төлөвлөгөөгөө нотлох, байх хугацааг хэтрүүлэхгүй байх, холбогдох хууль, журмыг баримтлахыг Консулын газраас анхаарууллаа