“Нэг их наядын хөрөнгө оруулж, казино байгуулах лиценз авна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 55 секунд

“Нэг их наядын хөрөнгө оруулж, казино байгуулах лиценз авна”

“Нэг их наядын хөрөнгө оруулж, казино байгуулах лиценз авна”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.26/ УИХ-ын даргад Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болж байна.

УИХ анх 1998 онд Казиногийн тухай хуулийг баталж байсан. Харамсалтай нь, тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, уг хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө УИХ хүчингүй болгож байсан түүх бий. Дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал жуулчлалын хөтөлбөртөө казиног оруулдаг. Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл гарцаа байхгүй Казиногийн тухай хуулийг баталж, түүгээр дамжуулж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага байгаа.

Хоёр дахь төсөл нь, Морин бооцоот уралдааны тухай хууль. Дэлхийд хоёр төрлийн үндсэн хэв шинж агуулдаг. Бид ашгийн төлөө бус Хонконгийн хууль эрх зүйн орчинд илүү суурилж, энэ хуулийг боловсруулсан. Дэлхий нийтийн аялал жуулчлалын болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хамгийн том соёл бол морины соёл. Нүүдэлчин морьтон монголчуудын удам боловч сонгодог морин уралдааны соёл орж ирээгүй байгаа. Урд, хойд хөршүүд бүх улс орнууд сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байдаг. Тэр утгаараа аялал жуулчлалын том бүтээгдэхүүн болгох, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл болгох зорилгоор хуулийг боловсруулсан.

Гурав дахь нь Бооцоот төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төсөл. Манайд сугалаа, бооцоот тоглоом нь эрх зүйн зохицуулалтгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудал, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. Сүүлийн жилүдэд миний нэр дээр маш олон эцэг, эхчүүд “залуучууд онлайн казинод донтож байна, гадагшаа бооцоо тавьдаг асуудлаас болж сургуулиа хаях, амьдралаа алдаж байна” гэдэг гомдол саналууд их ирүүлсэн.

Дотооддоо спортын уралдаан тэмцээнүүдэд БЭТ тавьдаг эрх зүйн орчныг энэ Бооцоот төлбөр тааварт тооцооны тухай хуулиар оруулж ирэхээр зорьж байна. Үүнээс гадна сугалааны харилцаа, бусад төлбөрт таавар бооцооны асуудлыг зохицуулахаар хуульчилсан.

-Казино байгуулснаар эдийн засагт ямар өгөөжтэй байх вэ?

-Бид Казионгийн тухай хуулийн төслийг боловсруулахын өмнө Макаогийн эрх зүйн орчныг илүүтэй судалсан. Сингапур, Америк Европын Казиногийн хуулийг ч судалсан. Миний бие энэ хуулийн төслүүд дээр сүүлийн дөрвөн жил суусан.

Гадаадын улс орнуудад БОАЖЯ-ны нөхдүүдтэй хамт явж, судалсан зүйл ч бий. Макао улсын төсвийнхөө бүх орлогыг зөвхөн казиногоос бүрдүүлдэг. 2002 оны үед казиногийн либералчлалыг эхлүүлсэн, 2006 оноос дэлхийд тэргүүлэх чиглэл рүү гарч ирсэн гэдгийг албаны хүмүүс нь мэдээлж байсан.

Төслийн амин сүнс нь хэн нэг хүн өөртөө давуу байдал, бусдад давуу байдал үүсгээд Казиногийн хуулийн дагуу лицензийг аваад, бусдад дамлаж зарах тухай ойлголтыг боломжгүй болгож, хааж өгсөн. Тодруулж хэлбэл, 300 сая ам.доллараас дээш бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлснээр казиногийн тусгай зөвшөөрөл олгоно. Дуудлага худалдаагаар Монгол хөрс газар шороонд бодит хөрөнгө оруулалтыг оруулахаа илэрхийлж, барьцаа дэнчингээ барйшуулсан хөрөнгө оруулагчид лицензээ өгнө. 300 сая ам.доллар гэдэг нь нэг их наяд төгрөг гэсэн үг.

Хоёрт, казионгийн үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш өдөр тутам олсон орлогынх нь 40 хувийг Казиногийн орлогыг албан татвар болгон хураана.

Гуравт, 30 жилийн дараа нийт казиногийн ширээний 50 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжих хуулийг боловсруулсан. Эдийн засгийн хямралыг гэтлэн туулахын тулд бусад салбараа солонгоруулъя гэж байгаа нөхцөлд маш бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалт оруулж ирж, Монгол Улсын төсөвт жин дарахуйц салбар болно гэж тооцож оруулж ирж байгаа. Үнийн саналаас гадна техникийн санал орж ирнэ. Дэлхийн зах зээл дээр тодорхой хэдэн тоглогчид, бизнес эрхлэгчид өрсөлддөг учраас казиног ямар богино хугацаанд барьж байгуулах вэ, ямар менежменттэй явуулах вэ гэдгээ маш сайн мэдэх тодорхой тоглогчид үнийн саналаа өгч, орж ирэх байх аа гэсэн хүлээлттэй байна.

-Монгол хүн хөрөнгө оруулалт хийгээд орж ирэх боломжтой юу?

-Манайд бол нэг их наядаас дээш хэмжээний хөрөнгө оруулалт гаргаад энэ өрсөлдөөнд ороод, техникийн санал даваад гарч ирэх хөрөнгө оруулагч ховор байх, консерциум болж орж ирэхийг үгүйсгэх аргагүй.

Г.ХОРОЛ

Орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих ажлын хэсэг хэлэлцүүлэг хийв
Орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих ажлын хэсэг хэлэлцүүлэг хийв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ