Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн “Шарга” гэдэг газар өнөө өглөөний /2022.12.27/ 06:56:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаарх мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэлээ.