НЭРС: ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын 24 хүнийг ажлаас нь чөлөөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

НЭРС: ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын 24 хүнийг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө.

Засгийн газрын агентлагийн дарга нар:

  • Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын,
  • Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,
  • Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын,
  • Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын,
  • Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын,
  • Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын,
  • Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын,
  • Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын,
  • Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын,
  • Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын,
  • Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын,
  • Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын,
  • Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын,
  • Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын,
  • Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын,
  • Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
  • Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Охин хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлтийг иргэн Ч.Маралмаа хүлээн зөвшөөрөхгүй гэжээ
Охин хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлтийг иргэн Ч.Маралмаа хүлээн зөвшөөрөхгүй гэжээ
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.