УИХ-ын чуулганы Баасан гариг (2023.01.20)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Энэхүү хууль батлагдсанаар шүүхийн үйл ажиллагаа гацаж болзошгүй цаг хугацааны эрсдэлийг хойшлуулж буй юм байна.УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Хууль эцэслэгдэн батлагдлаа. Шүүхийн тухай хуулиар шүүгчийн туслах заавал хуульч байна гэж заасан. Өмнө нь хуульчийн шалгалт өгөөгүй, энгийн мэргэжлийн хүмүүс ажиллаад болж байсан.
Шүүгчийн туслахыг хуульч болгох заалтын дагуу хуульчийн шалгалт өгсөн хүн байгаагүй. Иймд шүүгчийн туслах байхгүй болж, шүүхийн үйл ажиллагаа гацах эрсдэлтэй болсон. Гишүүд энэ талаар санал гаргаад, хуулийн төсөлд нэмчихсэн юм билээ" гэв.