ЦЕГ: Урсгал сөрж зогссон дипломат албаны дугаартай автомашины зөрчлийг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

ЦЕГ: Урсгал сөрж зогссон дипломат албаны дугаартай автомашины зөрчлийг шалгаж байна

ЦЕГ: Урсгал сөрж зогссон дипломат албаны дугаартай автомашины зөрчлийг шалгаж байна

Замын хөдөлгөөний дүрэмж зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гадаад харилцааны яамны баруун урд замд "Прадо-150" маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон мэдээлэл цахимаар цацагдсан.

Тус мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс цахим зөрчлөөр бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тухайн зөрчил гаргагч нь хуульд заасан дипломат дархан эрхээс хамаарч хариуцлага тооцно гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, ДК дугаар нь "Дипломат корпус" гэх үгийн товчлол юм.

У.Хүрэлсүх: Монгол бичиг бол оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа
У.Хүрэлсүх: Монгол бичиг бол оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа
 
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.