Дүнжингарав орчмын буцах эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Дүнжингарав орчмын буцах эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүлнэ

Сар шинийн баяр ойртож, Нарантуул зах, Дүнжингарав худалдааны төв орчмын авто зам, томоохон уулзварууд хөдөлгөөний ачааллаа дийлэхгүй болдог. Түгжрэлийн томоохон төв болсон тус хэсэгт Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар холбогдох албаныхан ажиллаж, хэд хэдэн төрлийн арга хэмжээ авахаар боллоо.

Эн тэргүүнд Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох гурван газрын буцаж эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүллээ. Ингэснээр авто машины хөдөлгөөний огтлолцол цөөрч, тус төвийн ойр орчмын түгжрэл буурахад нөлөөлнө гэж замын хөдөлгөөний инженерүүд тооцоолжээ.

Төр, хувийн хэвшлийнхэн томоохон зах, худалдааны төвийг дагасан авто замын түгжрэлийг бууруулахад богино хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар үүрэг болголоо.

Тэрбээр “Дүнжингарав худалдааны төв орчмын түгжрэлийн асуудал нэлээд хугацаанд яригдаж байгаа. Тиймээс орц гарц, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй, хөдөлгөөн зохион байгуулалт муугаас иргэдэд хүндрэл учруулдаг. Нөгөө талаасаа 5-10 мянган хүний ажлын байр энэ бүсэд байгааг мартаж болохгүйг ч онцоллоо.

Мэргэжлийнхэн 2 шийдэл санал болгож байна.

Нэгдүгээрт, Замын цагдаагийн газраас баруун талаасаа 5 метр газрыг чөлөөлж шийдэж чадвал зүүн талаас орж ирж буй 3 эгнээ замтай холбож болно гэлээ.

Хоёрдугаарт, Дүнжингаравын урд талын замаар хотын төв рүү чиглэсэн авто зам өдөр бүр түгжирдэг. Тиймээс Дүнжингарав талаасаа төв замтай нийлж байгаа гарцыг хаагуур нь хийх боломжтой гэдгээ зөвшилцөхөөр боллоо. Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хамтдаа ярилцаж оновчтой шийдэл гаргая гэдэг дээр байр сууриа нэгтгэлээ.

Дүнжингарав худалдааны төвийн удирдлагуудын зүгээс албаныханы тавьж буй хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дүнжингарав худалдааны төвийн төлөөлөл цуглаж ийнхүү түгжрэл бууруулах, авто замын хөдөлгөөнийг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

“MH17” онгоцыг сүйрүүлсэн зэвсгийг Путин нийлүүлсэн гэв
“MH17” онгоцыг сүйрүүлсэн зэвсгийг Путин нийлүүлсэн гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ