Super Bowl: Рианна жирэмсэн гэдгээ зарлаж, Чифс түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
1 минут 37 секунд

Super Bowl: Рианна жирэмсэн гэдгээ зарлаж, Чифс түрүүллээ

NFL буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн аваргын төлөөх 57 дахь удаагийн супер боулын тоглолт өнөөдөр /2022.02.13/ Аризонагийн Стэйт Фарм цэнгэлдэхэд боллоо.

Энэ жил аваргын төлөө лигийн нүүр царай Патрик Махоумсээр удирдуулсан Канзас Сити Чифс болон Жэйлон Хартстай Филадельфиа Иглс багууд учраа таарчээ. Тоглолтын дөрөвдүгээр үед Чифс тэргүүлж, 38-35 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү тэд түүхэндээ гурав дахь удаагаа супер боулын эзэд болж байна. Сүүлд 2019 онд түрүүлж байв.

Мэдээж, супер боулын тоглолтоос гадна завсарлагаанаар нь гарах телевизийн зар сурталчилгаа, их завсарлагаанаар нь болох урлагийн тоглолт олны анхаарлыг татдаг. Энэ жилийн тухайд супер боулын завсарлагааны 30 секундын зар сурталчилгаа 6-7 сая ам.долларын хооронд байжээ.

Америкийн бооцооны газруудаар нийт 16 тэрбум ам.доллар эргэлдсэн гэнэ.

Энэ жил Дисней, Трансформерс, Галактикийн хамгаалагчид, Галзуу хурд, Индиана Жонес, Пепси, Флаш, Принглс, Доритос, Грид III тэргүүтэй кино уран бүтээлүүд болон брендүүдийн зар сурталчилгаа үзэгчдэд хүрчээ.

Мөн их завсарлагаанаар Рианна тайзан дээр гарч ирэн, уран бүтээлээ толилуулав. Үүний хажуугаар дахин жирэмсэн болсноо дэлхий нийтэд харууллаа. “A$AP Rocky”, Рианна хоёр өнгөрсөн жил хүүтэй болсон билээ.

Ерөнхий сайд 75 үхэртэй бол УИХ-ын гишүүн П.Анужин 121 үхэртэй
Ерөнхий сайд 75 үхэртэй бол УИХ-ын гишүүн П.Анужин 121 үхэртэй
 
Ц.Элбэгдоржийн бичсэн гэх чат ЭВЛҮҮЛЭГ гэв
Ц.Элбэгдоржийн бичсэн гэх чат ЭВЛҮҮЛЭГ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.