Зөвхөн хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Зөвхөн хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгоно

Сар шинийн баяр болох гэж буйг тохиолдуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хугацаанаас нь өмнө олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдөр /2023.02.16/олгох талаар албаныхан мэдээлсэн. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас тодруулахад "Өнөөдөр зөвхөн хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгоно. Ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгохгүй" гэдэг хариултыг өглөө.

"ГУРАВДУГААР САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НӨХӨЖ ӨГНӨ"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.01.17/ ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Тэрбээр, Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан л бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсч байна. Зайлшгүй шаардлагатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс гаргасан шийдвэр гэдгийг харгалзана уу. Өнгөрсөн 2020-2022 онуудын статистикаас харахад хүүхдийн мөнгө авч байгаа өрхүүдийн 30 хувь нь тогтмол авдаггүй. Хадгаламжид шилжүүлдэг судалгаа байдаг. Төр анх удаа өөрт байгаа мэдээллийг ашиглаж, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолоод хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байна. Мэдээллийн санд давхардлаас шалтгаалж үүссэн асуудлыг засуулах боломжтой.

Өрхийн орлогын хөрөнгийн үнэлгээ зөрүүтэй тохиолдолд орлого өндөр өрхүүд 9-30 хувь болтлоо өссөн. Тиймээс иргэд мэдээллийн зөрүү гарсан л бол заавал шинэчлэх шаардлагатай.

Төрийн зүгээс хяналт, сануулга, мэдээлэл солилцооны уялдлаа холбоог сайжруулна. Иргэний өмнөөс төр мэдэж орлого бүртгэх боломжгүй. Тиймээс иргэд бүртгэл мэдээллээ хийж, төрийн бодлогоо дэмжихийг хүсч байна. Мөн бид хүүхдийн мөнгөний мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн олгож, цагаан сар дөхөх учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж өгнө" гэсэн.

Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 2100 удаа болжээ
Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 2100 удаа болжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ