Беларусь дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 8 секунд

Беларусь дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болов

Беларусийн Минск хот дахь Мачулищи агаарын баазад өчигдөр /2023.02.26/ өглөө дэлбэрэлт болов. Тодруулбал, өглөө 08:00-09:00 цагийн хооронд хоёр удаа дэлбэрэлт сонсогдсон гэж нутгийн иргэд хэлжээ. Шөнө дунд мөн нэг удаа дэлбэрэлт болсон байж болзошгүй аж. Уг дэлбэрэлтээр Оросын цэргийн болон тээврийн онгоц, цас цэвэрлэх машин эвдэрч сүйдсэн байна.

Замын цагдаагийнхан агаарын баазын ойролцоох машинуудын хөдөлгөөнийг саатуулж, жолооч нарын үнэмлэх, тээшийг шалгажээ. Мөн агаарын бааз руу явах замд "MAZ VV" машинууд хэд хэд харагдсаныг урьдчилсан дүгнэлтэд дурьдсан байв.

Кинжал пуужин тээгч онгоцууд ихэвчлэн Мачулищи агаарын баазаас хөөрдөг. Энэ нь Минск хотоос 12 км зайд байрладаг бөгөөд Оросын агаарын цэргийн хүчин ашигладаг бааз юм. Оросын А-50У болон МиГ-31К сөнөөгч онгоцууд эндээс тогтмол хөөрдөг.

Эх сурвалж: MILITARNYI, UKRAYINSKA PRAVDA

Турк: Барилгын чанарын асуудлаар 600 хүнийг шалгаж байна
Турк: Барилгын чанарын асуудлаар 600 хүнийг шалгаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ