Адель сүй тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий Урлаг
Огноо
Унших
1 минут 4 секунд

Адель сүй тавьжээ

Дуучин Адель найз залуу Рич Полтой сүй тавьсан гэх мэдээлэл байна. Мөн дуучин бүсгүйн сүйн алмаазан бөгж хагас сая фунт стерлингийн үнэтэй гэнэ. Өдгөө 34 настай Адель, спортын төлөөлөгч 41 настай Рич нар энэ зун хуримаа хийхээр төлөвлөжээ. Тэд хоёр жилийн өмнөөс үерхэж эхэлсэн.

4-р суваг сувгийн "Прош ломбард" эрдэнийн судлаач Александра Мишелл хэлэхдээ, "Аделийн бөгж хагас сая фунт-стерлингийн үнэд хүрнэ" гэж мэдэгджээ.

Аделийн бөгж лийр хэлбэрээр зүссэн 8 каратын алмаазтай, цагаан алтан бөгж аж.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард буюу 2022 онд “BRIT Awards”-ын шагнал гардуулах ёслолоос хойш уг бөгжийг зүүж байгаа юм. Тиймээс тэднийг сүй тавиад жил болсон гэж үзэж байна.

Адель, Рич нар энэ сарын эхээр "Superbowl"-д хамт оролцсон.

Гашуунсухайтын олон улсын боомтын бүтээн байгуулалт IV сард эхэлнэ
Гашуунсухайтын олон улсын боомтын бүтээн байгуулалт IV сард эхэлнэ
 
Амиа алдсан 12 настай охины өмгөөлөгч: Хор хохирол өндөртэй хэрэгтнүүдэд цаазын ял оноодог баймаар байна
Амиа алдсан 12 настай охины өмгөөлөгч: Хор хохирол өндөртэй хэрэгтнүүдэд цаазын ял оноодог баймаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.