Гар утсаа уртасгагчид цэнэглэж байсан 14 настай хүү цахилгаанд цохиулж нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Гар утсаа уртасгагчид цэнэглэж байсан 14 настай хүү цахилгаанд цохиулж нас баржээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд 14 настай эрэгтэй хүүхэд гар утсаа цэнэглэж байхад цахилгааны богино холбоо үүссэний улмаас нас баржээ. Орон нутгийн Цагдаагийн газраас шинжээч томилон уг золгүй явдлыг шалгаж буй аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хошууч Мөнхбаяраас тодрууллаа.

-Хүү гар утсаа цэнэглэнгээ тоглож байхдаа цахилгаанд цохиулж нас барсан гэх мэдээлэл гарчээ. Үхлийн шалтгаан юу байв?
-Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух хаягтай 14 настай эрэгтэй хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хүү усанд орж байхдаа гар утсаа оролдож, цахилгаанд цохиулсан мэт мэдээ гарсан нь ташаа мэдээлэл юм гэв.

ОХУ анх удаа сансарт УСК хийжээ
ОХУ анх удаа сансарт УСК хийжээ
 
Сү.Батболд намрын чуулганд хамгийн олон цаг ХОЦОРЧЭЭ
Сү.Батболд намрын чуулганд хамгийн олон цаг ХОЦОРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.