“Өнгөрсөн онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.2 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсөн“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

“Өнгөрсөн онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.2 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсөн“

Ажлын хэсгийн гишүүн, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хуулийн төсөлд зөвхөн эрүүгийн гэхгүй зөрчил, хүнд суртал зэрэг шударга бус зүйлийн талаар иргэн мэдээлж, тухайн иргэнийг яаж хамгаалах талаар тусгасан. Хялбаршуулах журмын тухайд улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой хэргийг энэ журмаар хэрэг шийдвэрлэхийг хориглосон. Хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.

Өнгөрөгч 2022 онд иргэдийн зүгээс 2196 өргөдөл, гомдол ирсэн. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар эргээд тухайн иргэнд заавал мэдээлдэг" гэлээ.

Мөн авлигатай тэмцэх мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн мөнгөн дүн

  • 2017 онд 3.4 тэрбум
  • 2018 онд 11.9 тэрбум
  • 2019 он 7 тэрбум
  • 2020 он 35.6 тэрбум
  • 2021 онд 96.2 тэрбум
  • 2022 онд 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргээс нуун дарагдуулсан мөнгө, эд хөрөнгийг олсон тохиолдолд тодорхой хувийг нь эх хүүхдийн эрүүл мэндийн төслүүдэд зарцуулах амлалтыг Ерөнхий сайд өгсөн бөгөөд үүнтэй холбоотой хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам бэлтгэж байгаа гэдгийг тус яамны дэд сайд Б.Солонгоо хэллээ.

Гар утсаа уртасгагчид цэнэглэж байсан 14 настай хүү цахилгаанд цохиулж нас баржээ
Гар утсаа уртасгагчид цэнэглэж байсан 14 настай хүү цахилгаанд цохиулж нас баржээ
 
Сү.Батболд намрын чуулганд хамгийн олон цаг ХОЦОРЧЭЭ
Сү.Батболд намрын чуулганд хамгийн олон цаг ХОЦОРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.