Олон улсын таеквондогийн Монголын холбооны ээлжит бус 10-р их хурал өчигдөр/2023.03.13/ болж өндөрлөжээ. Энэхүү хурлаар холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадралыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгожээ.
Э.Галбадрал нь:
- 2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал
- 2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,
- 2016-2017 онд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал,
- 2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!