Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 55 секунд

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы Баасан гаригт хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна. Өнөөдөр Хөгжлийн банкны хяналтын хорооны сонсгол тав дах өдрөө үргэлжлэх бол, УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ.

Эргэн сануулбал, Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ, АБГББХ хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн билээ. Ерөнхийлөгчийн хоригийн талаар ЕТГ-ын Тамгын газрын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг хэлсэн билээ. Тэрбээр "Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна.
  • Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан" гэж мэдээлсэн билээ.

БААСАН ГАРАГ /2023.03.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

БААСАН ГАРАГ /2023.03.17/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

· Ерөнхий сайдын мэдээлэл: Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар

10.00

“Их хуралдай

Өнөөдрөөс цаг агаар дулаарна
Өнөөдрөөс цаг агаар дулаарна
 
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.