“Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай танилцаж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай танилцаж байна“

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэх талаар мэдээлсэн.

Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа "Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналтай танилцаж байна" гэлээ.

Эргэн сануулахад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэхээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна. Иймд тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна" хэмээн мэдээлсэн.

Онон голын сав газарт 300 мянган мод тарьжээ
Онон голын сав газарт 300 мянган мод тарьжээ
 
Ц.Элбэгдоржийн бичсэн гэх чат ЭВЛҮҮЛЭГ гэв
Ц.Элбэгдоржийн бичсэн гэх чат ЭВЛҮҮЛЭГ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.