Ж.Ганбат: Таван сарын хугацаанд 13 сая тонн нүүрс борлууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 29 секунд

Ж.Ганбат: Таван сарын хугацаанд 13 сая тонн нүүрс борлууллаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ЗГ-аас онцгой дэглэм тогтоосон. Таван сарын хугацаанд бид 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй, 13 сая тонн нүүрс борлуулж чадлаа. Өмнөхөөс борлуулалтыг 4.1 дахин, тээврийн 3.9 дахин, экспортын 2 дахин, орлогыг 3.9 дахин, олборлолтын 2.7 дахин нэмэгдүүллээ.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийн хүртэлх хугацаанд 7.5 сая тонн нүүрсийг 765.2 сая ам.долларын үнэлгээгээр борлууллаа. Үүнээс 416 мянган тонныг нь долоон удаагийн арилжаагаар, хөрөнгийн бирж дээр цахимаар арилжааллаа. Ингэхдээ анх удаа 200 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжсан. Өмнө нь 9-10 ам.доллараар зарагддаг байсан нүүрсийг 70 гаруй ам.доллараар арилжсан. Энэ маш амжилттай үзүүлэлт. Мөн сайн чанарын коксжсон нүүрсийг урьд нь 100-115 ам.доллараар зардаг байсныг 180 орчим ам.долларт хүргэсэн.

Ийнхүү биржийн арилжаагаар 416 мянган тонн нүүрс арилжиж, Монгол Улсад 20.9 сая ам.долларыг нэмж оруулсан. Өнгөрсөн таван сарын хугацаанд 900 гаруй сая ам.долларыг Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд орууллаа" гэв.

Х.Нямбаатар: Т.Бадамжунай Филиппинээс албадан гаргахад татгалзахгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ хэлсэн
Х.Нямбаатар: Т.Бадамжунай Филиппинээс албадан гаргахад татгалзахгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ хэлсэн
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.