Нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ

АНУ-ын “Mayo” клиникийн сэргээн засах анагаах ухааны дэд профессор Ronald K Reeves MD, Олон улсын нугасны гэмтлийн холбооны (ISCoS) боловсролын хорооны дарга, “Livability” олон улсын хөтөлбөрийн захирал Stephen Muldoon нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээ болон Хүзүү нурууны гэмтлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Тус уулзалтанд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Хүзүү нурууны гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Бат-Эрдэнэ, Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Ууганбаяр, сэргээн засахын их эмч Э.Мөнгөнтуул нар оролцсон бөгөөд нугасны гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна.

Хүн амын дундаж наслалт, халдварт бус өвчлөл нэмэгдэхийн хирээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний шинэ арга технологийн хөгжил нэн тэргүүнд тавигдаж байна. Манай улсад сэргээн засах тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгаагаас гадна үйл ажиллагааны уялдаа холбоо, гэмтлийн дараах хөдөлмөрийн чадвар алдагдал сэргэх боломжтой олон хүн энэ төрлийн тусламж үйлчилгээний гадна орхигдож буй тоо судалгаа цөөнгүй бий.

Ялангуяа сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа осол гэмтлээс үүдэн нугасны гэмтэлтэй үйлчлүүлэгчдийн тоо ихсэх хандлагатай болсон тул Монгол Улсад нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх тогтолцоог бий болгох, олон улсын дэвшилтэт арга технологид тулгуурлан хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Сонгинохайрхан дүүрэг шилдэг 30 сувилагчаа мөнгөн шаналаар урамшууллаа
Сонгинохайрхан дүүрэг шилдэг 30 сувилагчаа мөнгөн шаналаар урамшууллаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ