Хувиараа бизнес эрхлэгчид ХХОАТ-ыг 1 хувиар төлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хувиараа бизнес эрхлэгчид ХХОАТ-ыг 1 хувиар төлнө

Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийг дагаж, Татварын тухай хууль тогтоомжид өөрчлөлт орсон байна. Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хувиараа бизнес эрхэлж буй иргэнд ногдуулдаг ХХОАТ-ыг 1 хувиар тооцохоор болжээ.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын тайлбарлаж байгаагаар "ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэгд нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс хамаарна. Тэдний хувьд ХХОАТ-ыг нэг хувиар тооцно. Ерөнхийдөө үйл ажиллагааны орлоготой буюу хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг. Ингэснээр зах худалдааны төв болон малчид НӨАТ олгохгүй байна гэсэн асуудал буурна” гэж тайлбарлалаа.

Жүжигчин Б.Барслхагва: Чингисийн дүрд сонгогдсоноо сонсоод маш их баярласан
Жүжигчин Б.Барслхагва: Чингисийн дүрд сонгогдсоноо сонсоод маш их баярласан
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ