Улаанбаатар хотод метро барьж байгуулах ажлыг нийслэлээс эхлүүлээд байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.01.09/ сэтгүүлчдэд танилцууллаа.
Тодруулбал, Засгийн газрын хурлаар нийслэл хотод барих метроны санхүүжилтийг нийслэл өөрөө төсвөөсөө 100 хувь хариуцах талаар хэлэлцэн, бүтээн байгуулалттай холбоотой гүйцэтгэлийн баталгаа шаардлагатай гэж үзвэл Засгийн газар гүйцэтгэл дээр хэсэгчилсэн баталгаа гаргах боломжтой хэмээн шийдвэрлээд буй Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Иймд Улаанбаатар хотод метро барих бүтээн байгуулалтын талаар Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, ирэх 7 хоногт ИТХ-ын хуралдаанаар оруулж санхүүжилтээ танилцуулж, улмаар дүнг батлуулахаар болжээ.