Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ослоос болж иргэдэд учирсан хохирлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна.
Тэрбээр,
- 1-рт, Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламжийг шийдвэрлэлээ.
- 2-рт, Галын улмаас түлэгдсэн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх
- 3-рт, 60 айлын орон сууцны барилгыг засах хөрөнгийг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлэ.
- 4-рт, Тус байрны иргэд одоогоор зочид буудалд байрлаж байна. Галд өртсөн байрыг засах хүртэл айл өрхүүдийн түрээсийн байрны зардлыг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ.