Тавантолгой Түлш“ компани стандартыг бүрэн ханган ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Тавантолгой Түлш“ компани стандартыг бүрэн ханган ажиллаж байна

Тавантолгой түлш компани Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу 2019 оноос эхлэн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэн ажиллаж байна.

Манай үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эдэд Тавантолгойн орд газрын Ухаа худагийн угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлинг 95 хувь, холбогч эд буюу барьцалдуулагч бүтээгдэхүүн 4-5 хувийг эзэлдэг. Мидлинг нь түүхий нүүрстэй харьцуулахад шаталтаас үүсэх дэгдэмхий бодис хоёр дахин бага ялгардаг онцлогтой бол барьцалдуулагч нь байгалийн гаралтай цардуул байдаг юм.

Манай компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний орц, найрлага, бүтээгдэхүүний чанарт төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагууд тогтмол хяналт тавьж, итгэмжлэгдсэн олон улсын болон дотоодын лабораториудад дээж өгч шинжлүүлж ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсад мөрдөгдөж буй Сайжруулсан шахмал түлшний MNS5679:2022 стандартыг бүрэн хангаж байна.

Барьцалдуулагч эд үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг нь шахмал түлшний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр удаа дараа тарааж манай компанийн 3000 орчим ажилтны хөдөлмөрийг үгүйсгэж байгаа тул хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Тавантолгой түлш ХХК-ийн Хуулийн хэлтэс

Архангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Архангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ