ЦЕГ | Ослын талаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

ЦЕГ | Ослын талаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж байна

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотой иргэдийн таамаглал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаад байгаатай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас дараах зөвлөмжийг гаргажээ.

"Цагдаагийн байгууллага болон эрх бүхий байгууллагуудаас хууль, журмын хүрээнд иргэд, олон нийтэд цаг үеийн шаардлагатай үнэн зөв мэдээллийг тухай бүр өгч, нэр дурдагдсан хоёр жолоочийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрөлтэй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр 48 цагийн хугацаатай түр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Гэтэл "Өдрийн сонин"-ны өнөөдрийн дугаар буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тэргүүн нүүрт "Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой" гэх гарчигтай олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл нийтлэгджээ.

Иймд Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг зөвлөж байна"

Тавантолгой Түлш“ компани стандартыг бүрэн ханган ажиллаж байна
Тавантолгой Түлш“ компани стандартыг бүрэн ханган ажиллаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ