Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт гарсан осолд холбогдуулан хоёр жолоочийг 48 цагийн хугацаатай саатуулан баривчилсан.
Тухайн жолооч нарыг осолтой холбоотой мэдээлэл өгөхгүй байх нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан талаар эх сурвалж мэдээлжээ. Учир нь мөрдөн байцаалтын нууц задрах эрсдэлтэй хэмээн ийнхүү нууцын баталгаа гаргуулсан ажээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.