Хөтлөгч Д.Одзаяа автоматаар дагагчаа нэмэгдүүлсэн гэх дуулианд өртөөд байгаа билээ. Тэрээр энэхүү ярианд огтхон ч ач холбогдол өгөхгүй байгаа тухайгаа:
Амьдралдаа гаргасан аз жаргалтай шийдвэрийн нэг нь бусдыг миний талаар хүссэнээрээ бодохыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Эцсийн эцэст тэдний л бодол, тэдний л тархи толгой, тэдний л “чухал” гэж үзсэн зүйлдээ үрж буй цаг хугацаа шүү дээ. Энэнд би яг ямар хамаатай гэж?
Та нар минь ч бас “Хэн намайг юу гэж бодох бол” гэсэн хэнд ч хэрэггүй бодлоос ангижирч, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө дүүлэн нисч амьдраарай хайртууд минь хэмээжээ.