АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООГООР 32 ШИРХЭГ ТАРВАГА НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд

АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООГООР 32 ШИРХЭГ ТАРВАГА НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт тавьж ажиллажээ.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62, 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан МХЕГ-ын даргын баталсан удирдамж, НМХГ-ын даргын тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тодруулбал, долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд

Түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй байна.

16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн.

Холбогдох зөвшөөрөлгүй дөрвөн ширхэг загас, хоёр ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллажээ.

Гадаадад сурах хүсэлтэй залууст мэдээлэл өгөх “Боловсролын өдөрлөг“ өнөөдөр болно
Гадаадад сурах хүсэлтэй залууст мэдээлэл өгөх “Боловсролын өдөрлөг“ өнөөдөр болно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ