Улаанбаатар хотын Туул голын дагуух усны чанарын хяналт шинжилгээг хийжээ. Тодруулбал Уубулан, Налайх, Сонгино доод, Хадан хясаа цэгүүдээс энэ оны зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна.
Уг хяналт, шинжилгээний дүнгээс үзэхэд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим Улаанбаатар хотоос дээш цэгүүдэд хэвийн Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй.
Харин Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинын доод хэсэгт бага зэрэг буюу 1.7 дахин их. Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 10-40 дахин, аммонийн болон нитритийн азот, эрдэс фосфорын агууламж Туул голын усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламжаас 1.9-11.2 дахин давсан, их бохирдлын түвшинд байна.
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжууд болох Төв цэвэрлэх байгууламж 70 хувь, Нисэхийн цэвэрлэх байгууламж 97.4 хувь, Био орон сууц 97.3 хувьтайгаар цэвэршүүлсэн усыг Туул голд тус тус нийлүүлж байна.
Сэлбэ, Улиастайтай, Дунд голуудын хувьд гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан тохиолдол илрээгүй. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.
Эх сурвалж: ЦУОШГ