Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлжээ

Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлжээ

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилбол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгууд байгуулснаас хойших 91 жилийн түүхэнд аймгийн анхны эмэгтэй Засаг даргаар ажиллах юм.

Э.Болормаа нь
АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэх бөгөөд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд баталгаажуулах ажээ.

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

ХУВААРЬ: 8/27-ноос 9/03-ныг дуустал машины ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хөдөлгөөнд оролцуулна
ХУВААРЬ: 8/27-ноос 9/03-ныг дуустал машины ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хөдөлгөөнд оролцуулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ