Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 214 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Мөн мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 363 даалгавар бичгээр өгчээ.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд зургаан мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад дөрвөн шаардлага тус тус бичиж хүргүүлсэн байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,443 хэрэгт хяналт тавьж, 203 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 108
- Өмчлөх эрхийн эсрэг 68
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 26
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8
- Мөнгө угаах зургаа, авлигын дөрвөн хэрэг байгаа талаар мэдээллээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар