Монгол Улсын хилийг хууль бусаар зөрчсөн этгээдүүдийг баривчилжээ.
Тодруулбал, Тувагийн Мөнгөнтайга хошууны хоёр иргэн адуу хулгайлахаар шөнө Монголын хилийг давсан байна. Хэрэгтнүүдийн нэг нь ОХУ-ын нутагт буцаж зугтсан бол Монголд үлдсэнийг нь манай хилчид баривчилжээ. Харин Оросын хилчид нөгөө хэрэгтнийг барьсан байна.
Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.