Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр тангараг өргөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр тангараг өргөнө

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр 11:40 цагт УИХ-ын танхимд тангараг өргөнө.

Давхар дээлийн хязгаарлалттай холбоотой хуулийн заалт хүчингүй болсон тул Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах шаардлагатай болсон билээ. Иймд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д өнөөдөр танилцуулав.

Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуулийг батлаад буй.

Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзжээ.

Харин уул уурхай, цахим хөгжил, зам тээвэр, эрчим хүч зэрэг салбарыг шинэ хүмүүс удирдахаар болов.

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ