УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй

Аи-92 бензин дахин тасарчээ хэмээн иргэд өчигдрөөс эхлэн (2022.08.31) нүүр номдоо бичиж эхэлсэн юм. Энэ талаар УУХҮЯ-наас тодруулахад “Аи-92 авто бензин тасраагүй. Зөвхөн “Магнай трэйд” компанийн шатахуун түгээх станцуудад олгохгүй байна. Тус компанийн агуулахаас шатахуун түгээх станцууд руу хийдэг тээвэрлэлт саатсан байж болзошгүй. Бид тус компаниас энэ талаар тодруулна. Бусад импортлогчид шатахуун хэвийн олгож байна” гэв.

"Магнай трэйд" компани нийт 150 шатахуун түгээх станцтай. Жижиглэн худалдааны зах зээлийн 13-18 хувийг эзэлдэг юм.

Улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133,229 тн шатахууны нөөцтэй байжээ.

  • А-80 автобензин 8,147 тн буюу 49 хоногийн,
  • АИ-92 автобензин 33,723 тн буюу 25 хоногийн,
  • АИ-95 автобензин 7,076 тн буюу 53 хоногийн, ДТ 80,335 тн буюу 29 хоногийн,
  • Онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,142 тн шатахууны үлдэгдэлтэй байжээ.

  • А-80 автобензин 1,235 тн,
  • АИ-92 автобензин 20,226 тн буюу 21 хоногийн,
  • АИ-95 автобензин 3,127 тн буюу 43 хоногийн, ДТ 41,643 тн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байв.

Шатахууны нөөцийг бүсчилбэл,

  • Баруун бүсэд 15,691 тн,
  • Хангайн бүсэд 7,132 тн,
  • Төвийн бүсэд 32,230 тн,
  • Зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,034 тн.

Манай улс он гарсаар нийт 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 26.3 мян.тн, АИ-92 автобензин 392 мян.тн, АИ-95/98 автобензин 17.2 мян.тн, ДТ 613.2 мян.тн, онгоцны түлш 20 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 113.5 мян.тн байжээ.

НД-ын шимтгэлийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах үйлчилгээ ЦАХИМЖЛАА
НД-ын шимтгэлийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах үйлчилгээ ЦАХИМЖЛАА
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ