Лиз Трасс Их Британийн гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Лиз Трасс Их Британийн гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд боллоо

Лиз Трасс Их Британийн гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд боллоо

Их Британийн Консерватив намын шинэ дарга болон Засгийн газрын тэргүүнээр 47 настай Элизабет Трасс сонгогдлоо. Ийнхүү Их Британи түүхэндээ гурав дахь удаагаа эмэгтэй Ерөнхий сайдтай болж байна. Хатан хаан өнөөдөр Лиз Трассыг томилсны дараа тэрээр албан ёсоор Ерөнхий сайдын ажлаа эхлүүлэх аж.

Эрх баригч намын дотоод сонгуульд ялсан нэр дэвшигч шууд л Их Британийн Засгийн газрын тэргүүн болдог байна. Тэгвэл энэ санал хураалтад Гадаад хэргийн сайд асан Лиз Трасс Консерватив намын гишүүдийн 57.4 хувийн санал хүртсэн бол түүний өрсөлдөгч, Сангийн сайд Риши Сунак 42.6 хувийн санал авчээ.

Лиз Трасс үзэл баримтлалын хувьд өөрийгөө Төмөр хатагтай Тэтчертэй төстэй гэж үздэг байна. Дөрвөн жилийн өмнө тэрээр Шотландын "Scotsman" сонинд нийтлэл бичихдээ долоон настайдаа сургуулийн мэтгэлцээнд Тэтчерийн дүрд тоглож байсан тухайгаа дурссан байна. Тэрээр "Телеграф" сонинд гаргасан нийтлэлдээ "Би сонгуульд консерватив үзэл баримтлалаар нэр дэвшиж, консерватив байдлаар засаглана" хэмээн бичжээ. Түүнчлэн "Иргэд ажлаа чөлөөтэй хийж, хөгжиж, цэцэглэхийг хүсэж байна. Хүмүүс Засгийн газраар амьдралаа хянуулахыг, эсвэл илүү мөнгө зарцуулахыг хүсэхгүй байна" гэжээ.

Эх сурвалж: ВВС

Прокурорын байгууллагаас эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165 хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ