“Монголын бүлэг жуулчид аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчино“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

“Монголын бүлэг жуулчид аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчино“

Монгол Улсын иргэд Солонгост визгүй зорчих болсон гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна.

Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас "Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хоног визгүй аялах журам 10 дугаар сарын 1-нээс мөрдөгдөнө" гэдгийг хэллээ.

Энэхүү шийдвэр нь 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Уг шийдвэр Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчдад хамаарах аж.

Аялагчдад тавигдах шаардлага:

  1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг иргэд хүсье хэмээн БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулсан билээ.

Нэмж мэдээлэхэд, Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аялал зохион байгуулахаар 10 компани шалгараад байгаа юм.

ТАНИЛЦ: Хөгжлийн банкны зээлээ бүрэн төлж дуусгасан компаниуд
ТАНИЛЦ: Хөгжлийн банкны зээлээ бүрэн төлж дуусгасан компаниуд
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ