Г.Занданшатар: 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Г.Занданшатар: 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Мөнхбат, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Нүүрсний хулгайг цэгцэлж, нээлттэй, үр ашигтай болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан.

Уг хуультай холбогдуулан УИХ-ын тогтоол гаргаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг олгохоор болсон.
Энэхүү тогтоолыг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.

Түүнчлэн Хөрөнгийн бирж дээр нүүрсээ нээлттэй арилжаалах асуудлыг мушгиж, хувьчилна гэх мэдээлэл тарааж байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдье” хэмээв.

Замын цагдаа иргэнээс хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв
Замын цагдаа иргэнээс хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ