“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА хооронд хамтран хэрэгжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах Хоёр-үе шаттай зээлийн төсөл”-ийн 1000 дахь төслийн санхүүжилтийг Хэнтий аймгийн “Нөмрөг алтай” ХХК-ийн төсөл шалгарч батламжаа гардан авлаа.

Ц.Болормаа захиралтай "Нөмрөг Алтай" ХХК нь 2009 оноос эхлэн нарийн боовны чиглэлээр үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тус төсөлд хүсэлтээ өгснөөр 10 жилийн хугацаатай 340 сая төгрөгийн зээлийн дэмжлэг авч байгаа юм.

Энэхүү төсөл нь бизнес бойжтол буюу эхний 3 жилийн хугацаанд төлөлт хийхгүй байх боломжтой гэдгээрээ давуу талтай.

Батламжийг ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга, ЖАЙКА төслийн удирдлага, дамжуулан зээлдүүлэгч банкны төлөөллүүд биечлэн очиж гардуулан өгч, үйл ажиллагаатай нь танилцлаа.

May be an image of 2 people and text

May be an image of van and text

Дуучин Д.Болд нэр дэвших үү?
Дуучин Д.Болд нэр дэвших үү?
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ