Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг.

Энэ хүрээнд уг сонгуульд нэр дэвшигч нараас Хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлж, баталгаажуулах талаарх гарын авлагыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргалаа. Гарын авлагатай ЭНД дарж танилцана уу. Хэрэв нэр дэвшигч нь 2023 оны мэдүүлгээ өмнө нь тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд 2024 онд мэдүүлсэн бол дахин гаргах шаардлагагүй юм.

Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ