Ховд аймгийн Дуут сум Шивэр багийн "Хар сайр" гэдэг газар долоодугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /2024.07.07/ 00:25 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олжээ. Цогцсыг Буянт сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.