Угаартсаны улмаас хоёр иргэн НАС БАРЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Угаартсаны улмаас хоёр иргэн НАС БАРЖЭЭ

Үргэлжлэн орсон борооны үеэр хоёр иргэн гэртээ угаартсан байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар 41-43 насны 2 иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдсон болохыг мэдээлэв. Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарахыг зөвлөв.

Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх; Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах: Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх; Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх; Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно
Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ