Сүхбаатарын талбайд танхайрсан гадаадын иргэнийг ШҮҮЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Сүхбаатарын талбайд танхайрсан гадаадын иргэнийг ШҮҮЖ БАЙНА

Энэ сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд" гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэг шүүхэд шилжжээ.

Улмаар өнөөдөр /2024.07.08/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг иргэнийг шүүх хурал эхэллээ.

Тус иргэн нь БНХАУ-ын иргэншилтэй гэх мэдээллийг тухайн үед өгч байсан бол шалгалтын явцад АНУ-ын давхар иргэншилтэй талаар албаныхан мэдээлж байна.

АН-ын дарга Лу.Гантөмөрийг намын даргаар улираан томиллоо
АН-ын дарга Лу.Гантөмөрийг намын даргаар улираан томиллоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ