Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Туул /Улаанбаатар/ , Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/, Балж, Хурх зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-30 см давсан хэвээр байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Маргааш буюу 26-ны өдөр Туул гол Лүн сум, Хэрлэн гол Өндөрхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд усны түвшин 10-50 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

May be an image of map and text

Өсвөр насны охиныг хөнөөсөн этгээдийн гэрээс дахин нэг ЦОГЦОС ОЛДЖЭЭ
Өсвөр насны охиныг хөнөөсөн этгээдийн гэрээс дахин нэг ЦОГЦОС ОЛДЖЭЭ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ