БНХАУ-ын иргэн Brandon Shane-ыг 100 мянган төгрөгөөр торголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

БНХАУ-ын иргэн Brandon Shane-ыг 100 мянган төгрөгөөр торголоо

Энэ сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд" гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар хэрэг үүсгэн шалгасан.

Улмаар өнөөдөр /2024.07.08/ түүнийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Brandon Shane O,NEAL-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатарын талбайд танхайрсан гадаадын иргэнийг ШҮҮЖ БАЙНА
Сүхбаатарын талбайд танхайрсан гадаадын иргэнийг ШҮҮЖ БАЙНА
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ