Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төрийн түшээ та бүхний амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төрийн түшээ та бүхний амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байна

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өнөөдөр (2024.07.02) хуралдаж эхэллээ.

Хуралдааныг нээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Энэ удаагийн сонгуульд 40 гаруй орны 259 ажиглагч, мөн дотоодын 30 орчим мянган ажиглагч сонгуулийн явцад хяналт тавин ажиллалаа. Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуульд манай ард иргэд ардчилсан Монгол орныхоо бүрэн эрхэт эзэн нь байж урьд өмнөхөөсөө илүү өргөн оролцоотойгоор сонгох, сонгогдох эрхээ эдэллээ.

Засгийн бүр эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ баталгаажуулан төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульд идэвхтэй оролцсон нийт сонгогчдодоо гүн талархал илэрхийлье.

Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийн түшээгээр сонгогдсон та бүхэн Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо төлөө эрхэм үүрэгтээ цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна.

Энэ мөчөөс эхлэн төрийн түшээ та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, амласан амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байгааг цохон тэмдэглэхийг хүсэж байна" гэлээ.

Үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ