П.Анужингийн УИХ-ын гишүүн С.Цэнгүүнд хаягласан захидал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

П.Анужингийн УИХ-ын гишүүн С.Цэнгүүнд хаягласан захидал

УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, 27 насандаа гишүүн болсон С.Цэнгүүнд П.Анужин дараах захидлыг дайжээ.

Илүүдээ Эрхэмсэг байгаарай!

Ганган бол илүүднэ, гундуу бол тавлана, үнэнийг чинь худал гэнэ, худлыг чинь үнэн болгож сүрэглэнэ. Уртын урт домог цуу чамайг тойрч амилна, урт амьсгалж урагшлаарай! Амьтай бүхэн амандаа багтааж, цугларсан бүхэн гоочлон цуурч чи өөрөө ч мэдэлгүй өрөөлийн талцах бай болсон байна. Ам хэлээрээ бас өчнөөн хүний өвөрт оруулсан байхвий. Өлөн золбин яриа алийг тоочиж барах. Өөрсөддөө зөвшөөрч зөвтгөсөн бүх алдаагаа чамд л байх ёсгүй мэт цэцэрхэнэ. Алдсан нэг алхам чинь орчлонгийн анхны алдаа мэт шүүгдэнэ. Яаж тэдэнд нийцэхээ мэдэхээ байж мэднэ, яавал тэд орхихийг таахаа ч байж мэднэ. Цуцаж бас зогсож ч магад.

Бүгдийг үл тоо! Тоох юм чинь энэ биш. Өндөр төрийн босгыг давсан юм чинь үг үйлдэлдээ нягт байгаарай! Үүнээс цааш алдаж болохгүй! Хэлэх тусам нь хийгүй болоорой! Мэрэх тусам нь уужуу болоорой! Хараагаа эгцэл, мөн Гоо л бай! Сайн муу үг аль нь ч цөм хоосон шүү! Аль л болох өөрийгөө чагнаж, сурч төлөвшсөнөө бөхлөөрэй! Илүүдээ зовох цаг биш шүү, эрин үе өөрчлөгдөн буй.

Өндөр төрөө мэдлэгээрээ чимээрэй! Өргөн энэ дэлхийг сайнхаараа туулаарай! Чанд бас чанга байгаарай! Монголын сайхан ижий, охид захыг чинь мушгин хайрлана аа!

Нэг удаа уулзаж байгаагүй сайхан охин чамд зориулан бичлээ. Яг ижил дээл бий юм байна шүү бас

May be an image of 1 person and text

Хятадын иргэн О.Sh-д зөрчлийн хэрэг үүсгэжээ
Хятадын иргэн О.Sh-д зөрчлийн хэрэг үүсгэжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ